COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ: Үнэт цаас өв залгамжлан эзэмших эрхтэй ИРГЭДИЙН АНХААРАЛД

админ
2021 оны 11 сарын 24

Arslan.mn

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэт цаас эзэмших эрхтэй нас барсан иргэдийн ар гэр (гэр бүлийн гишүүн)-т өвлүүлэх үнэт цаасыг мөнгөжүүлэхтэй холбогдох баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээн авч нэгтгэн, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан өв хүлээн авагчид олгох ажил явагдаж байна.

Иймд өв хүлээн авах эрхтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж, Нийгмийн даатгалын байгууллагад хандана уу. Үүнд:

  1. Өвлөх эрхийн гэрчилгээ (эх хувь)
  2. Өв хүлээн авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (эсвэл лавлагаа)
  3. Нас барсны гэрчилгээ (эсвэл лавлагаа)
  4. Мөнгө хүссэн өргөдөл

Өв хүлээн авагч нь үнэт цаасны хувьцааны данс нээлгэсэн байх ба хувьцааны данс нээлгэсэн эсэх мэдээллийг https://1072.ett.mn цахим хаягаар шалгах боломжтой.

Үнэт цаас эзэмших эрхтэй тэтгэвэр авагчдаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нас барж, үнэт цаасыг ар гэрт нь өвлүүлэх 8538 нас барсан иргэн байна. Үүнээс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 4624 нас барсан иргэний ар гэрт 4.2 тэрбум төгрөгийг олгосон ба 3914 нас барсан иргэний ар гэрт 3.6 тэрбум төгрөг олгоогүй байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632959
0 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up