Автомашинтай зорчиж явсан иргэн сураггүй алга болжээ
2021 оны 11 сарын 24

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан нэг иргэн сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр /2021.11.23/ 23:30 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Р /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/-аас автомашиныг нь олсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
632954
1 эможи
Зочин
2021-11-24 22:58
Хөдөөний замд ер нь пост ажиллулах нь зөв
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





