АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар Т.Энхболдыг томилов АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар Т.Энхболдыг томилов
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар Т.Энхболдыг томилов

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан түүний оронд тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга Тулгын Энхболдыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/92 дугаар тушаалаар дэвшүүлэн томиллоо.

Т.Энхболд нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр цолтой.

  • 1994 оноос Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн ахлах төлөөлөгчөөр,
  • 2011 оноос Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэст ахлах ажилтнаар, Тамгын хэлтсийн Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны даргаар тус тус ажиллаж байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632911
0 эможи

keyboard_arrow_up