COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 03, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Финтек компаниудтай уулзалт хийлээ

админ
2021 оны 11 сарын 18

Arslan.mn

Монгол Улсад хоёр шатлалт банкны систем үүсч хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, Монголын Банкны холбоотой хамтран финтек компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. Уулзалтаар Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлж буй эрх зүйн орчны шинэчлэл, хяналт зохицуулалт болон төлбөрийн системийн дэд бүтцийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, финтек байгууллагуудын саналыг сонсов.

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхэлснээр төлбөрийн системд банкнаас бусад хуулийн этгээд оролцох боломжтой болсон бөгөөд энэ хугацаанд нийт 16 финтек байгууллага Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632807
0 эможи

keyboard_arrow_up