НДЕГ: Контент бүтээл, төслийн УРАЛДААНД оролцохыг урьж байна НДЕГ: Контент бүтээл, төслийн УРАЛДААНД оролцохыг урьж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ: Контент бүтээл, төслийн УРАЛДААНД оролцохыг урьж байна

2021 оны 11 сарын 04

Arslan.mn

 

Малчдад нийгмийн даатгалын ач холбогдлыг таниулах, сайн дурын даатгалд хамруулах, хамралтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд олон нийтийн оролцоо, сайн санал, санаачилгыг дэмжих зорилгоор “Малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт уралдааныг олон нийтийн дунд зарлаж байна.

Зохион байгуулагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий газар

Бүтээлийн чиглэл: Видео (аудио) контент;
Зурагт болон текстэн сурталчилгаа (инфографик, тараах материал, зурагт хуудас, гарын авлага, сонин, сэтгүүл гэх зэрэг)-ны контент;
Малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлсон төсөл.

Хамрах хүрээ: Хувь хүн, баг хамт олон, байгууллага

Хугацаа: 2021 оны 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал

Шалгаруулалт: Уралдаанд оролцогчид контент бүтээл, төслийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлнэ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг тавигдсан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Үнэлгээний баг шалгаруулна.

Шагналын сан:

Видео (аудио) контент:

1-р байр 1 500 000 төгрөг, өргөмжлөл

2-р байр 1 000 000 төгрөг, өргөмжлөл

3-р байр 500 000 төгрөг, өргөмжлөл

Зурагт болон текстэн сурталчилгааны контент:

1-р байр 700 000 төгрөг, өргөмжлөл

2-р байр 500 000 төгрөг, өргөмжлөл

3-р байр 300 000 төгрөг, өргөмжлөл

Малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх төсөл:

1-р байр 1 500 000 төгрөг, өргөмжлөл

2-р байр 1 000 000 төгрөг, өргөмжлөл

3-р байр 500 000 төгрөг, өргөмжлөл

Уралдааны дэлгэрэнгүй удирдамжтай ЭНД дарж танилцана уу.

Лавлах утас: 325125

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632474
0 эможи

keyboard_arrow_up