УОК, ЭМЯ-аас авах чиглэл өгвөл хүүхдүүдээ авна. Бид бол бүх бэлтгэлээ хангасан УОК, ЭМЯ-аас авах чиглэл өгвөл хүүхдүүдээ авна. Бид бол бүх бэлтгэлээ хангасан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УОК, ЭМЯ-аас авах чиглэл өгвөл хүүхдүүдээ авна. Бид бол бүх бэлтгэлээ хангасан

2021 оны 11 сарын 02

Хоёр, гурван настай хүүхдийг цэцэрлэгт хэзээ хамруулах талаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр “УОК-ын Эрдэмтдийн зөвлөлөөс хоёр болон гурван настай хүүхдүүдийн байгалийн дархлаа тогтоогүй, эрсдэл өндөртэй байгааг сануулж байгаа. Ялангуяа дельта хувилбарын халдвар авбал суулгах эрсдэлтэй. Боловсролын байгууллагынхан анги дүүргэлтээр хязгаарлаад хоёр, гурван настай хүүхдүүдээ авах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ бид авах эсэх шийдвэрийг гаргаж чадахгүй, ЭМЯ, УОК-оо хараад сууж байна байна.

Нийт 0-17 насны 84339 хүүхэд “Ковид 19”-ийн халдвар авсан. Эдгээрийн 80 орчим хувь нь ахуйгаасаа буюу аав ээж, асран хамгаалагчаасаа авч байна. Тиймээс хоёр, гурван настай хүүхдийг шууд авъя гэх шийдвэр гаргах хүндрэлтэй.

Бид энэ насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулъя гэдэг саналаа УОК-т өгсөн. Гэвч хариу өгөөгүй байна. Салбарын хувьд тусгаарлах байр, эмчийг муухан өрхийн эмнэлгийн түвшинд бэлдсэн. УОК, ЭМЯ-аас авах чиглэл өгвөл хүүхдүүдээ авна. Бид бол бүх бэлтгэлээ хангасан” гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632401
0 эможи

keyboard_arrow_up