ЭМЯ: Эм эмнэлгийн хэрэгсэл тасалдсан тухай мэдээлэл ирээгүй ЭМЯ: Эм эмнэлгийн хэрэгсэл тасалдсан тухай мэдээлэл ирээгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Эм эмнэлгийн хэрэгсэл тасалдсан тухай мэдээлэл ирээгүй

2021 оны 10 сарын 29

Arslan.mn

Хил хаагдсантай холбоотойгоор зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан мэдээлэл бий. Энэ тухай Эрүүл мэндийн яамнаас тодруулахад 

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан тухай мэдээлэл яаман дээр ирээгүй байна. Эмийн асуудал дээр зохицуулалт хийж байгаа. Бүрдүүлэлт хийгдсэн. УОК дээр хил, гаалийн зохицуулалтын тусгай нэгж ажиллаж байгаа. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагууд бусад эх үүсвэрээс эм татан авах зохицуулалт хийж байна. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд: Манай улс дөрвөн боомтоор эмээ татан авдаг. Эмийн дийлэнхийг Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг учраас тодорхой хэмжээний эм, бараа бүтээгдэхүүн тасалдах нөхцөл үүснэ. Тиймээс ЭМЯ эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх асуудлаар ГХЯ болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Бусад боомтоор эмээ оруулах ажлыг мөн судалж байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632280
1 эможи

keyboard_arrow_up