УЕПГ: “Ид шидийн орон“ хүүхэд хамгааллын төвд хүчирхийлэл гарсан эсэхийг шалгана УЕПГ: “Ид шидийн орон“ хүүхэд хамгааллын төвд хүчирхийлэл гарсан эсэхийг шалгана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: “Ид шидийн орон“ хүүхэд хамгааллын төвд хүчирхийлэл гарсан эсэхийг шалгана

2021 оны 10 сарын 28

Arslan.mn

"Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн" гэх хоёр настай охины хэрэгт бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа талаар УЕПГ-аас мэдээллээ.

Мөн охины ээж Ш.Булганням "Охин аавынхаа хүчирхийлэлд өртсөнийхөө дараа "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвд байрлахдаа тус төвийн багшид хүчирхийлүүлсэн" гэж мэдээлсэн.

Уг мэдээллийг УЕПГ-аас "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа иргэн Ш.Булганнямын охинд “Ид шидийн орон” хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан хүч хэрэглэсэн гэх асуудал өмнө нь огт шалгагдаж байгаагүй зүйл. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Булганнямаас ч энэ талаар урьд нь мэдүүлэг өгч, гомдол, хүсэлт гаргаагүй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн энэ асуудлыг мөрдөх байгууллага шалгана" хэмээлээ.

Уг асуудалд тус төвийн тэргүүн У.Ганбаяр, Ч.Ганжавхлан нарыг өгсөн байр суурийг энд дарж уншина уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632238
1 эможи

keyboard_arrow_up