НМХГ: Ресторан, баарны үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн удирдлагуудыг СУРГАЛТАД хамрууллаа НМХГ: Ресторан, баарны үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн удирдлагуудыг СУРГАЛТАД хамрууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Ресторан, баарны үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн удирдлагуудыг СУРГАЛТАД хамрууллаа

2021 оны 10 сарын 28

Arslan.mn

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс, дүүргийн Цагдаагийн газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч томоохон аж ахуйн нэгж байгуулагуудад “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага” сэдэвт сургалтыг 2021 оны 10 сарын 27-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулдаг ресторан, диско баарны үйлчилгээ эрхлэгч 14 аж ахуйн нэгж, байгууллагийн удирдлагууд хамрагдлаа.

Сургалтаар УОК-ын 41 дүгээр тушаалаар батлагдсан Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага”, “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилт болон хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, дутагдалын талаар мэдээ мэдээлэл өгч, асуулт хариулт өрнүүллээ. Сургалтад хамрагдсан газруудад тусгай нөхцөл, шаардлага, хариуцлагын гэрээний заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах талаар Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2021.10.27-ны өдрийн 02-15/196 тоот мэдэгдэлийг хүргүүлж ажиллалаа.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632214
1 эможи

keyboard_arrow_up