ЦЕГ: С.Жавхлан руу 11 удаа залгаж, гурван удаагийн мэдүүлэг хүлээж аваагүй учраас албадан ирүүлнэ ЦЕГ: С.Жавхлан руу 11 удаа залгаж, гурван удаагийн мэдүүлэг хүлээж аваагүй учраас албадан ирүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: С.Жавхлан руу 11 удаа залгаж, гурван удаагийн мэдүүлэг хүлээж аваагүй учраас албадан ирүүлнэ

2021 оны 10 сарын 22

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдүүлэг өгсөн эсэх асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр  “Аравдугаар сарын 19-нд иргэн Ж.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, н.Баярмагнай нар Сангийн сайдаас "Хамаг Монгол" төсөл хэрэгжүүлэхээр дөрвөн тэрбум төгрөг шантаажилсан гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл олон нийтэд хүргэсэн.

Үүний дагуу аравдугаар сарын 20-нд иргэн Ж.Отгонтөгс цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасныг хүлээж авсан. Одоогоор Эрүүгийн цагдаагийн албанаас уг мэдээллийн дагуу шалгалт хийж байгаа бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яаманд ажилладаг гурван гэрчээс гэрчийн мэдүүлэг аваад байгаа.

Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу С.Жавхлан руу цагдаагийн албаны утсаар 11 удаа залгасан ч утсаа аваагүй. Мөн энэ сарын 20-ны өдөр Мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн ч ирээгүй. 21-ний өдөр дахин өгөхөд хүлээж аваагүй.

Харин өнөөдөр Прокурорын дуудах хуудсыг хуулийн дагуу хүргүүллээ. Гэсэн ч мөн хүлээж авсангүй. С.Жавхлан нь хүлээж авахгүй байх шалтгаанаа янз бүрээр тайлбарлаж байгаа ч иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой.  Өөрөөс нь мэдүүлэг авах гэхээр ингээд ирэхгүй байгаа тул дараагийн авах арга хэмжээ бол шүүхийн захирамжийн дагуу албадан ирүүлэх л байдаг.  Бид энэ тухай хяналт тавьж байгаа Прокурорт танилцуулна.  Цагдаагийн байгууллага хууль тогтоомжийнхоо дагуу л ажиллах болно” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
632031
2 эможи

keyboard_arrow_up