ЭМДЕГ: “Ковид-19” цар тахалд зориулж 204 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ ЭМДЕГ: “Ковид-19” цар тахалд зориулж 204 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: “Ковид-19” цар тахалд зориулж 204 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ

2021 оны 10 сарын 20

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар төрийн өмчийн 74, хувийн хэвшлийн 197, сувилал 44, эмийн сан 1708, өрх, сум, тосгоны 525 нийтдээ 2548 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэг их наяд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох ёстойгоос өнөөдрийн байдлаар 886.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар xml, Эрүүл мэндийн яам ehealth, Эрүүл мэндийн хөгжлийн төв h-info 3.0 гэсэн програм хангамж буюу өөр өөр программ ашигладгаас системийн алдаа үүсэх хүндрэл арилахгүй байгаа учир алдааг засахын тулд улсын эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж буй программ хангамжуудыг нэн даруй нэгдсэн мэдээлэл солилцооны платформд шилжүүлэхийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Эрүүл мэндийн сайдад танилцуулж, анхаарч ажиллахыг ажлын хэсгээс үүрэг болгожээ.

“Ковид-19” цар тахлын улмаас эрүүл мэндийн байгууллагуудад 204 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд үүнээс хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээнд 166.9 тэрбум, гэрээр эмчлэх тусламж, үйлчилгээнд 11.9 тэрбум, дархлаажуулалтад 21.1 тэрбум, сорьцод PCR шинжилгээ хийхэд 349.6 сая, тандалтын PCR шинжилгээний сорьц цуглуулахад 4.3 тэрбум, нийт 204.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631987
0 эможи

keyboard_arrow_up