ҮАГ: Электрон тамхи болон керосинд онцгой албан татвар ногдуулахыг зөвлөв ҮАГ: Электрон тамхи болон керосинд онцгой албан татвар ногдуулахыг зөвлөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮАГ: Электрон тамхи болон керосинд онцгой албан татвар ногдуулахыг зөвлөв

2021 оны 10 сарын 19

Arslan.mn

Үндэсний аудитын газар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтээ хүргүүлсэн билээ. Аудитын 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтээр:

-АМНАТ-ийн болон хувьцааны ногдол ашгийн орлогыг өөдрөг төсөвлөсөн нь “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр дутагдах эрсдэлтэй байна.

-Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж хуулийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийх шаардлагатай.

-Төсвийн төсөлд “улсын хэмжээнд” гэсэн ерөнхий нэршлээр 178.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 21 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан нь төсвийн ил тод байдлыг хангаагүй байна.

-Нийтийн эзэмшлийн орон сууцны байрны засвар, тохижилтын 19 төсөл, арга хэмжээнд төсөвлөсөн нь, тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжихгүй, хөрөнгө оруулалтын бус шинжтэй байна.

-Олон улсын байгууллагуудаас цар тахлын нөхцөл байдлыг харгалзан өгсөн зөвлөмжийн хүрээнд нийтийн эрүүл мэндэд чиглэсэн цогц арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсөвт бодитой тооцож тусгаснаар нүүрсний экспортыг төлөвлөсөн хэмжээнд хүргэж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
631972
1 эможи

энэ олон тамхины лангууу бас татвар төлдөггүй шүлжээ бараа зардаг гоё нэртэй хүн элсүүлдэг хулгаачуудааа яахвэ
2021-10-19 20:12
з
ҮАГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up