COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: “Эрүүдэн шүүхийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, ангид байх нь” сэдэвт сургалт хийжээ

админ
2021 оны 10 сарын 19

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Монголын эмнести интернэшнл байгууллагатай хамтран “Эрүүдэн шүүхийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, ангид байх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.

Монголын эмнести интернэшнл байгууллагын компанит ажлын зохицуулагч Г.Амарзаяа, сургагч багш Б.Болорсайхан, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, Шихихутуг их сургуулийн багш Р.Оюунбадам нар “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх: Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид тусгагдсан байдал”, “Хүүхдийг зодож шийтгэх нь эрүүдэн шүүхийн нэг хэлбэр болох тухай”, “Эрүүгийн болон Зөрчлийн хууль дахь хүний эрхийг хамгаалах эрх зүйн шинэ орчинд ажиллах онцлог”, “Баривчлах шийтгэл эдлүүлэх, цагдан хорих байранд ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг дээдэлж, эрүүдэн шүүхээс ангид байх нь” сэдвүүдээр сургалтыг явуулжээ.

Сургалтад сум дундын Прокурорын газрын прокурор, ажилтнууд болон Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд, Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн алба хаагч, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд хамрагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631967
0 эможи

keyboard_arrow_up