COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: 172.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлжээ

админ
2021 оны 10 сарын 18

Arslan.mn

Прокурорын байгууллага энэ он гарснаас хойш 9 сарын хугацаанд төрийн байгууллагаас ирүүлсэн 226.1 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн дүн бүхий 1268 хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Эдгээр хүсэлтийг төрлөөр нь авч үзвэл 1115 нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн, 40 нь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, 113 нь төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн талаарх хүсэлт байна.

Прокурор эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэх талаар санаачилга гарган, төрийн байгууллагуудтай хамтран ажилласнаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь оролцоо 2.6 дахин, прокурорын нэхэмжлэл 2.4 дахин тус тус өсжээ.

Дээрх хугацаанд прокурор төр, нийтийн эрх ашгийг хамгаалж нийт 852 иргэний хэрэгт оролцон 172.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

Мөн цагаатгалын нөхөх олговор, түүнтэй холбоотой садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлтэй 309, мөрдөн шалгах ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй 16 иргэний хэрэгт оролцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631946
0 эможи

keyboard_arrow_up