Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

Нийслэлд үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө болон маргааш өдөртөө Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 10 сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Өдөртөө үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.

2021 оны 10 дугаар сарын 15-19 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 15, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631806
0 эможи

keyboard_arrow_up