Б.ЛХАГВАСҮРЭН: Монгол улсын өр өнөөдрийн байдлаар 33 тэрбум ам.долларт хүрсэн Б.ЛХАГВАСҮРЭН: Монгол улсын өр өнөөдрийн байдлаар 33 тэрбум ам.долларт хүрсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.ЛХАГВАСҮРЭН: Монгол улсын өр өнөөдрийн байдлаар 33 тэрбум ам.долларт хүрсэн

2021 оны 10 сарын 13

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улсын өрийн хэмжээ ямар байгааг танилцууллаа.

Тэрээр "Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 33 тэрбум долларт хүрээд байна. Энэ дотор улсын сектороос гадна хувийн буюу Оюутолгойн өр давхар орж байгаа. Зээл хэлбэрийн өрөөс гадна хувьцаа хөрөнгө оруулалтын хэлбэрээр хийчихсэн өрүүд давхар бүртгэгдээд явж байна. Яг улсын өр бол бага байна. Төв банкны өрийн тухайд 1.8 тэрбум ам.доллар. 2015 онд БНХАУ-ын Ардын банкнаас авсан своп хэлцлийн зээлийн хугацааг нь сунгаад явж байна. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд энэхүү өрийг төлөхөөр нөөцөө бүрдүүлсэн. Ялангуяа жил бүр авдаг алтаараа тусгай дансанд өрийг төвлөрүүлээд явж байна. Энэ өрийг төлөх хангалттай хэмжээний хуримтлал үүссэн. Өр төлөх хугацаа 2023 онд дуусна. Тэрнээс өмнө юмуу, хугацаанд нь төлж дуусгана. Өрийг боломж болгож ашиглах гарц, гаргалгаа, хувилбар юу байгааг судалж байна. Ялангуяа хоёр хөршийнхөө дунд нь эдийн засгийн коридор байгуулах, илүү урт хугацаанд төлөхөөр хөрөнгө оруулалт болгох хувилбар боломж юу байна гэдэг саналыг БНХАУ-ын Ардын банк болон энд байгаа Элчин сайдаар дамжуулж тавьсан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631789
0 эможи

ард
2021-10-13 21:06
бахархаад байгаа юмуу гайхуулаад байгааа юмууу хөгиин лалруууд 5 хан тэр бум доллартай монгол улс шүүдээээ малуудааа
copy paste
2021-10-13 14:08
Мэдээ хуулаах болиоч ээ. Өөрсдөө сонсож бичихэд яанаа шимэгчид
keyboard_arrow_up