Т.Тулга: Дэлхийн аварга болоход тун ойрхон байлаа Т.Тулга: Дэлхийн аварга болоход тун ойрхон байлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Тулга: Дэлхийн аварга болоход тун ойрхон байлаа

2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Осло-2021 чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр (2021.10.13) эх орондоо хүрэлцэн ирлээ. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбоо, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны удирдлагууд хүлээн авч шагнал гардуулсан юм. 

Энэ үеэр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 2021-ээс хүрэл медаль хүртсэн Т.Тулга баярын сэтгэгдлээ хуваалцаа.

Тэрбээр “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль авсандаа баяртай байна. Энэ медаль бол дан ганц надаар авагддаг зүйл биш. Үндэсний шигээ багийн хамт олон, Монголын чөлөөт бөхийн холбоо, ЦЕГ-ын Хүч спорт хорооны хамт олон болон намайг дэмжиж байгаа гэр бүл, найз нөхөд, дасгалжуулагч нарын хүчинд энэ амжилт хүрдэг. Тиймээс та бүхэндээ маш их баярлалаа.

Миний хувьд Оросын тамирчинтай харамсалтай барилдаан хийлээ. Барилдааны хувьд би оноо алдах талдаа байаа. Харин шүүгч дээр техникийн алдаа гаргасан учраас барилдааны төгсгөлийг  буруу тал руу харуулсан. Уг нь манай тамирчид бүгд пиналдах боломж байлаа. Би ч гэсэн “Алтан бүс” зүүхэд ойрхон байлаа юм нэгээр дуусахгүй. Цааш цаашдаа манай хамт олон бэлтгэлээ сайн хийж, амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Олимпийн суурь бэлтгэл сайн байсан учир дэлхийн медальтан боллоо.” гэлээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
3
angry an post
631788
14 эможи

alt
2021-10-15 20:41
zaluu hund uram ugch chadahgui bna uu huud ulam ahih amjilt huseye
сэтгэл зүйч
2021-10-14 01:28
манай монголчууд биенээ магтаж мэдэхгүй урмын үг хэлж чаддаггүй хүмүүс. Энэ бол атаархуу хүний шинж гэх үү дээ. Яаж ийж байгаад л биенээ доош нь хийж байж санаа нь амардаг сонин хүмүүс. Ийм байдлаар манай улс атаархуучуудын улс л болох байх. Баяр хүргэе чи чадсаан. Амжилт. Атаархуу новшуудыг татаад бүүр дээшээ явтал нь барилдаад өг
Зочин
2021-10-13 20:42
Хурэл авсанаа их юм гэж бод, юу яасан алт, чадлаа мэдэж бултэрсэн нь дээр байлгуй хуухэд
Бөх судлаач
2021-10-13 18:34
Тулгын бүх барилдааныг шимтэн үзсэн урагшаа явж огт барилдахгүй үнэнииг хэлхэд хүнии хтисэн мэхэн дээр бхйнга аргалж барилдсан шүү Маш их аз ёндоотой бсан даа Аз байнга ирэхгүй Харин хамгиин хөнгөн жингиин хүрэл авдаг охин бол чөлөөт бөх гэж юу байдгииг жинхэнэ утгаар нь үзүүлсэн дээ тэр охин хол явнаа
keyboard_arrow_up