ЦАГ АГААР:  Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БАГА ЗЭРЭГ ДУЛААРНА ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БАГА ЗЭРЭГ ДУЛААРНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БАГА ЗЭРЭГ ДУЛААРНА

2021 оны 10 сарын 10

Arslan.mn

Маргааш буюу энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Энэ сарын 13-14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631656
0 эможи

keyboard_arrow_up