ДХИС-ийн багш ажилчид “АМИА АЛДСАН“ ослын холбогдогчыг ӨРШӨӨЖЭЭ ДХИС-ийн багш ажилчид “АМИА АЛДСАН“ ослын холбогдогчыг ӨРШӨӨЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДХИС-ийн багш ажилчид “АМИА АЛДСАН“ ослын холбогдогчыг ӨРШӨӨЖЭЭ

2021 оны 10 сарын 01

Arslan.mn

Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн багш, ажилчдын сууж явсан автобус Сонгинохайрхан дүүргийн нутаг, Ар гүнтэд 2019 оны аравдугаар сарын 19-ний 11.25 цагийн үед осолдож, долоон хүн нас барсан. Энэ ослын хэрэгт холбогдсон тус сургуулийн хоёр албан тушаалтны гэм бурууг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайн үед 33 хүний суудалтай, том оврын автобусанд явсан 20 гаруй хүн бэртэж, ГССҮТ-д хүргүүлэн эмчлүүлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглээгүйг тогтоож, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулснаас ийм явдал болсон гэж үзсэн юм. Уг осолд холбогдуулж ДХИС-ийн Авто хэсгийн дарга И.Баяржаргал, автобусны жолооч Б.Энхбат нарыг Тээврийн прокурорын газраас яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн байв. И.Баяржаргалыг нь албан үүрэгтээ хайнга хандаж техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ажлаа хийгээгүйгээс олон хүний амь хохирсон осол гарсан гэж буруутгасан.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 27.10-4.2 дахь хэсгийн “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон”, 10.6-2-ын “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон”, 11.3-2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 11.5-2 дахь хэсгийн “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалан хэлэлцсэн хурлаас И.Баяржаргалд дөрвөн жил хорих, 4.5 сая төгрөгөөр торгох ял оноосон ч Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хариуцлагаас чөлөөлжээ.

Эх сурвалж: unuudur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631416
0 эможи

keyboard_arrow_up