“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрүүдэд хяналт тавив “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрүүдэд хяналт тавив
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрүүдэд хяналт тавив

2021 оны 10 сарын 01

Arslan.mn

МХЕГ, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ашиглагдаж байсан болон ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрүүдийг тусгай байгууламжийн хадгалалтад шилжүүлэх, үүсгүүрүүдийг тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж ажиллалаа.

Тус үйлдвэрийн газар нь үндсэн таван чиглэлээр 130 гаруй цацрагийн үүсгүүрийг холбогдох тусгай зөвшөөрөлтэйгөөр ашигладаг бөгөөд болзошгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор цацрагийн үүсгүүрийн эрсдэлийн үнэлгээ хийж үүсгүүрийн ашиглалтын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Цөмийн энергийн тухай хуулийн дагуу технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийг тусгай байгууламжид төвлөрүүлэн хадгалуулах зохицуулалттай байдаг. Мөн эзэмшигч нь тодорхойгүй, хаягдсан цацраг идэвхт материалыг эрх бүхий байгууллагын хяналт дор уг тусгай байгууламжид үнэ төлбөргүй шилжүүлдэг.

Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд цацрагийн үүсгүүрийг худалдаж авахдаа нийлүүлэгч эсвэл үйлдвэрлэгчтэй 2 талт гэрээг байгуулж, уг гэрээнд ашиглалтын хугацаа дууссаны дараа үүсгүүрийг үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид буцаах асуудлыг тусгасан байх шаардлагатай.

Цацрагийн үүсгүүрийн тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл, холбогдох мэдээллийг https://igov.mn/, http://inspection.gov.mn/new/ цахим хуудсаар авах бүрэн боломжтой.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631406
0 эможи

Зочин
2021-10-01 18:30
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up