COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

админ
2021 оны 9 сарын 22

Хууль шүүхийнхэнтэй хэрэг наймаалцдаг гэх хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг нам жим болоод байна. Уг хэрэг ямар шатандаа яваа талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэг "Өмгөөлөгч Б.Баасанцогтод холбогдох хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Б.Баасанцогтод Нийслэлийн прокурорын газраас Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" хэмээжээ.

Хэргийг сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар Энконто байрны .... тоотод шөнө дөлөөр уулзаж, архидан согтуурсан бөгөөд улмаар лифтэнд ёсзүй бус авир гаргаж байгаа бичлэг цацагдсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
631134
3 эможи

Зочин
2021-09-24 10:37
Хахаха, хэзээ шалгаж дуусах вэ
Баяр
2021-09-23 01:13
Маш муу эр хүн муухай янхан шааж наньдан сайхн эхнэр хүүхэдээ бузарласн маш муу эр хүн иим схн залуу насн дрээ эхнэрээрээ эр хүн гоёж амьдрдг юм
keyboard_arrow_up