Нэр дэвшигчдийн ХОМ-ыг танилцуулж байна Нэр дэвшигчдийн ХОМ-ыг танилцуулж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нэр дэвшигчдийн ХОМ-ыг танилцуулж байна

2021 оны 9 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлсан. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж, сурталчилгаагаа эхлүүлсэн бол АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна. 

ДАМБАДОНДОГ БААТАРЖАВ

Тэрбээр жилийн 4 сая 360 мянган төгрөгийн орлоготой. Түүний гэр бүлийн гишүүд нь жилийн 350 мянган төгрөгийн орлоготой юм. Тэрбээр амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Тэр бүү хэл хашаа байшин ч үгүй гэж мэдүүлжээ. Харин 5000м2 газартай, Toyota, Land Cruiser 100 машинтай аж. Мөн Хонь-100, Адуу-12, Ямаа-50 -1, 7 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 5,3 сая төгрөгийн хадгаламжтай, 20 сая төгрөгийн авлагатай аж.

АЛТАНХУЯГ БАРХҮҮ

Тэрбээр жилийн 28 сая төгрөгийн орлоготой. Түүний гэр бүлийн гишүүд жилийн 24 сая төгрөгийн орлоготой. Нийтийн орон сууц нэг, үйлчилгээний зориулалттай байгууламж нэгийг эзэмшдэг байна. Мөн суудлын жижиг машин Peugeot-206, микроавтобус, BMW-740, Chrysler Cross-fire, Mercedes Benz-A160, Hyundai Starex, мотоцикл эзэмшдэг байна. Тэрбээр хадгаламжгүй ба 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

ЭРДЭНЭ БАТ-ҮҮЛ

Тэрбээр жилийн 1,2 сая төгрөгийн орлоготой бол түүний гэр бүлийн гишүүд ямар ч орлогогүй гэжээ. амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Тэр бүү хэл хашаа байшин ч үгүй аж. Харин автомашины хувьд Volkswagen Touareg эзэмшдэг, 5 адуутай, 14 сая төгрөгийн хадгаламжтай, 34 сая төгрөгийн авлагатай, 20 сая төгрөгийн өртэй гэж мэдүүлжээ.

ХАДБААТАРЫН БАТ-ЯЛАЛТ

Тэрбээр жилийн 43 сая 670 мянган төгрөгийн орлоготой, түүний гэр бүлийн гишүүд жилийн 30 сая төгрөгийн орлоготой аж. Нийтийн болон зуслангийн байшин нэг нэгийг эзэмшдэг. Суудлын жижиг машин буюу Toyota-Corolla, Hyundai-Micro автобус 2-ыг эзэмшдэг байна. Мөн хурдан удмын адуу-2, хонь-120, ямаа-45, үхэр-10, адуу-15 эзэмшдэг ба 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 5,2 сая төгрөгийн хадгаламжтай, 4 төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна.

АЛТАНЦЭЦЭГИЙН БАТДОРЖ

Тэрбээр ямар ч орлогогүй харин гэр бүлийн гишүүд нь жилийн 27 сая төгрөгийн орлоготой. Нийтийн орон сууц 1,  Суудлын жижиг Nissan AD автомашин нэгийг эзэмшдэг. Нийтдээ 76 сая төгрөгийн зээлтэй, 6,4 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

ЭНХБАЯРЫН БАТШУГАР

Тэрбээр жилийн 92 сая төгрөгийн орлоготой, түүний гэр бүлийн гишүүд 704 сая төгрөгийн орлоготой аж. Мөн нийтийн орон сууц 1, Toyota, Land Cruiser 200, Yamaha fzr 400 мотоциклтой аж. Нийтдээ 162 сая төгрөгийн хадгаламжтай бол 2 тэрбум төгрөгийн зээлтэй, Эскон ХХК ХХК, Хаттан интернейшнл Монголиа ХХК, Миллнниум капитал интернейшнл ХХК, Милленниум энтертэйнмент ХХК, Момиэд ХХК, Милленниум финанс ХХК, Содмаргад ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, ЗМС ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, Рескон ХХК, Мщдиахолдинг ХХК, Ремиф технложис ХХК, Эрчим хүч түгээх сүлжээ ХХК, Монсамил ХХК, Монфарм трейд ХХК компаниудыг 100 хувь эзэмшдэг байна.

Нөхөн сонгуульд хоёр Гантулга нэр дэвшиж байна. Тодруулбал, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА, Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА нар хоёулаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ.

ЦЭНДСҮРЭНГИЙН ГАНТУЛГА

Тэрбээр жилийн 6 сая төгрөгийн орлоготой, түүний гэр бүлийн гишүүд 287 сая төгрөгийн орлоготой. Амины орон сууц 1, үйлчилгээний зориулалттай 2, үйлдвэрийн зориулалттай 2 байгууламж эзэмшдэг байна. Мөн Nissan-Patrol, Suzuki-Vitara автомашинтай. Нийтдээ 5 байршилд эзэмших эрхийн газартай, 1 байршилд ашиглах эрхийн газартай.

Мөн 70 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 369 сая төгрөгийн хадгаламжтай, 1,5 тэрбум төгрөгийн авлагатай, 3,7 тэрбум төгрөгийн зээлтэй. Төмөрт-Өргөө ХХК, Жи Эс Эн Ди ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж мэдүүлжээ.

ШАГДАРСҮРЭНГИЙН ГАНТУЛГА

Тэрбээр ямар ч орлогогүй, түүний гэр бүлийн гишүүд 25 сая төгрөгийн орлоготой. Нийтийн орон сууц 2, Toyota-RAV 4 загварын автомашин 1, 6,3 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 2 сая төгрөгийн хадгаламжтай, 7 сая төгрөгийн зээлтэй, 19 сая төгрөгийн авлагатай, тусгай зөвшөөрөл нэгийг эзэмшдэг байна.

БАТХҮҮГИЙН ГАРАМГАЙБААТАР

Тэрбээр жилийн 12 сая төгрөгийн орлоготой, түүний гэр бүлийн гишүүд ч мөн адил 12 сая төгрөгийн орлоготой. Тэрбээр амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Тэр бүү хэл хашаа байшин ч үгүй гэж мэдүүлжээ. Нэг автомашинтай, 2,9 сая төгрөгийн хадгаламжтай, 1 тэрбум төгрөгийн авлагатай, Хоккайдо агро ХХК-ийн 25 хувийг эзэмшдэг байна.

ЦАГААНХҮҮГИЙН ИДЭРБАТ нь Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.

Тэрбээр жилийн 22 сая төгрөгийн орлоготой, түүний гэр бүлийн гишүүд нь 40 сая төгрөгийн орлоготой. Нийтийн орон сууц 1, хашаа байшин 1, үйлчилгээний зориулалттай 2 байгууламж эзэмшдэг байна. Мөн Toyota- Lexus автомашин, өмчлөх хэлбэрийн 3 байршилд газартай, 15 сая төгрөгийн хадгаламжтай, 58 сая төгрөгийн авлагатай, 104 сая төгрөгийн зээлтэй, Хэнтий ТВ-ийн 56 хувийг эзэмшдэг байна.

БАДРАХЫН НАЙДАЛАА

Тэрбээр жилийн 158 сая төгрөгийн орлоготой, түүний гэр бүл жилийн 17 сая төгрөгийн орлоготой. Нийтийн 2 орон сууцтай, Nissan-Nissan, Lexus-570 автомашинтай. Нийтдээ 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 41 сая төгрөгийн хадгаламжтай, 41 сая төгрөгийн авлагатай, 361 сая төгрөгийн зээлтэй, ЭсДиБи ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг байна.

АЮУРЗАНЫН ОТГОНБААТАРыг тэмцэгч гэдэг дүрээр олон нийтэд танигдсан.

Тэрбээр жилийн 115 сая төгрөгийн орлоготой, түүнийг гэр бүлийн гишүүд 114 сая төгрөгийн орлоготой. Нийтдээ 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц 1, Toyota, Crown, Lexus-570, 122 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 45 сая төгрөгийн хадгаламжтай, 51 сая төгрөгийн авлагатай, 75 сая төгрөгийн зээлтэй, Сэргэлт ХК-ийн 90 хувийг эзэмшдэг байна.

ШООВДОРЫН ТӨМӨРСҮХ

Тэрбээр жилийн 106 сая төгрөгийн орлоготой, түүний гэр бүлийн гишүүд ямар ч орлогогүй. Амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Тэр бүү хэл хашаа байшин ч үгүй гэж мэдүүлжээ. Нийтдээ 125 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 60 сая төгрөгийн зээлтэй, тусгай зөвшөөрөл 2, Дабльхилл ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг байна.

ЛОГИЙН ЦОГ

Тэрбээр жилийн 1,1 сая төгрөгийн орлоготой, нийтийн орон сууц 1, авто зогсоол 1, Prius-20 эзэмшдэг байна.

МАГНАЙБАЯРЫН ЧИНГИСХААН

Тэрбээр жилийн 10 сая төгрөгийн орлоготой, 33 сая төгрөгөөр үнэлэгдэх гэртэй, Honda-Insigte автомашин 1, эзэмших эрхийн газартай, 99 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

ДЭНЗЭНГИЙН ЧУЛУУНБАТ

Жилийн 450 мянган төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийн орлогогүй. Амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Тэр бүү хэл хашаа байшин ч үгүй гэж мэдүүлжээ. Харин 32 сая төгрөгийн хадгаламжтай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631086
0 эможи

МОНГОЛ
2021-09-20 14:09
ИНГЭЖ ХОМ-г МЭДҮҮЛЭЭД Ч ЯААДАГ ЮМ БОЛ ДОО!!! ГЭНЭ ХҮҮХЭД Ч ХУУРТХААРГҮЙ БОЛСОН ЦАГ ИРСЭН ГЭДГИЙ ОЙЛГОГҮЙ БАЙГАА ЮМ БН, ЭСВЭЛ СХД- СОНГОГЧИД ТИЙМ ТЭНЭГ ХҮМҮҮМС БАЙДАГ ТҮҮНД НЬ ТААРУУЛАЖ БАЙГАА ЮМ БОЛВУУ ДАА ЧААВААС
Зочин
2021-09-20 11:58
naidalaa
Зочин
2021-09-20 11:36
Орлогогүйг нь сонгох хэрэггүй юм байна. Ж: Бат Үүл
Зочин
2021-09-20 11:34
Ямар ч орлогогүй орох орон ч үгүй дэвшигчид байна. Эд нар яах гэж нэр дэвшиж байгаа нь тодорхой юм биш үү. Арай ч дээ доромжлол байна
keyboard_arrow_up