COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр“-ийн 2021 оны БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

админ
2021 оны 9 сарын 07

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг Төрийн албан хаагчдыг тус улсын их дээд сургуулийн магистр, докторын түвшинд суралцуулдаг "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн  2021 оны бүртгэл 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 21 улсад хэрэгжиж, 2020 оны байдлаар нийт 5000 гаруй залуус Япон улсад суралцаад байна. Энэ жил 15 магистр оюутан, 1 доктор оюутныг сонгон шалгаруулж, суралцуулах ажээ.

Хөтөлбөрийн талаарх танилцуулга семинар 2021 оны 9 дүгээр сарын 13, 18-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах тул https://jds-scholarship.org/country/mongolia/apply_masters.html  холбоосоор хандаж, урьдчилан бүртгүүлнэ үү.

JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудсаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (jds.mongolia@jice.org) -оос авах боломжтой.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630687
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up