ХӨСҮТ-ийн захирлаар Ц.БИЛЭГТСАЙХАНЫГ томилжээ ХӨСҮТ-ийн захирлаар Ц.БИЛЭГТСАЙХАНЫГ томилжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ-ийн захирлаар Ц.БИЛЭГТСАЙХАНЫГ томилжээ

2021 оны 9 сарын 07

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр өчигдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.

Тэгвэл түүний оронд УХТЭ-ийн Дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн захирлаар томилжээ.

Түүний хувьд УХТЭ-т ажиллах хугацаандаа Үндэсний Оношилгоо, эмчилгээний төвийг ашиглалтанд оруулах, хавдрыг оношлох Пэт-КТ технологийг нэвтрүүлэх, хүүхдийн 50 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад оруулах, дурангийн мэс заслын төрлийг нэмэгдүүлэх, гэмтлийн тусламж үйлчилгээ, урологийн шинэ тасгуудыг нээн зүүн бүсийн болон Баянзүрх дүүргийн иргэдэд тасралтгүй тусламж, үйлчилгээг үзүүлэх гэх мэт олон ажлуудыг гар бие оролцон хийсэн юм. Үүнээс гадна тэрээр Япон Улсад докторын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-д докторын дараах судлаачаар ажиллаж байжээ.

УХТЭ нь улсын хэмжээнд шинэ болон ховор төрлийн мэс заслуудыг амжилттай хийж, бүрэн нутагшуулахаар ажиллаж байгаа аж.

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил:

  • 2003 онд ЭМШУИС, Хүний их эмч
  • 2004 онд Япон Улсын Токай их сургууль
  • 2005 онд ЭМШУИС, Эмнэлзүйн эмгэг судлаач, лабораторийн их эмч
  • 2009 онд ЭМШУИС, АУ-ы магистр
  • 2014 онд Япон Улсын топ Айчи АУС, АУ-ы доктор
  • 2020 онд АШУҮИС, Дэд профессор

Ажилласан байдал:

  • 2003-2009 онд АУХ, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 2009-2010онд Япон Улсын топ Айчи АУС,Зочин судлаач
  • 2013-2014 онд Оклахомагийн ИС,Докторын дараах судлаач
  • 2014-2019онд АШУҮИС,Цөм лаборатори, Эрхлэгч, мэргэжилтэн
  • 2016-2021 онд ЭМЯ, Био бэлдмэл оношлуурын салбар зөвлөлийн дарга
  • 2019-2020онд АШУҮИС,Биохимийн тэнхим, багш
  • 2020 оноос УХТЭ, Дэд Захирал

Гадаад хэл: 

  • Япон, Англи, Орос хэлтэй. 

Эрдмийн ажил:

  • ОУ-ын сэтгүүлд нийтлүүлсэн ЭШ-ний өгүүлэл-18
  • ОУ-ийн сэтгүүлд нийтлүүлсэн ЭШ-ний илтгэл-41
  • Хуримтлагдах импакт фактор-45
  • Оюуны өмч-55

Гавьяа, шагнал:

  • 2009 онд ШУА, БСШУЯ, Залуу судлаачийн грант
  • 2015 онд БСШУЯ, Докторын дараах судлаачийн грант

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
630659
10 эможи

зочин
2021-09-08 18:04
ЭМЯ дарга нарын төсвийн мөнгө иддэг газар нь болсон….
Зочин
2021-09-08 13:27
Анагаахын сургууль чинь даргын сургууль юм уу эмчийн сургууль юм уу Эмч бол эмчээл хиилдээ
Sanal
2021-09-07 18:52
Яагаад сольчивоо овоо юм хийхээр залуу эрч хүчтэй эмч тавьсанд нь баярлаад байлаа!!! 1-р эмнэлэг даргаар очиж байгаа юмуу?
Ажилчин
2021-09-07 16:39
Шинэ дарга нараа дагаад хаалгаар биш тооноор орж ирсэн дарамтлагчид ирэх юмаа. Доктор гэхээрээ бүхнийг мэддэг чаддаг юм шиг. Та нар хийх ёстой би шалгах ёстой гэсэн, доктор юм бол 2 үг хэлнүү 20 үг хэлнэ үү өөрсдийнх нь дур баймаар хэлэх үг мүгээ бэлдүүлнэ ч гэх шиг завхарсан гарууд ирэх юмаа. Тэгээд болоогүй хурган даргаа болсноо мэдэхгүй нарийн бичиг бичиг хэргийн хүн нэхнэ
Барах уу
2021-09-07 15:13
Тэнэг хүмүүс аыхгүы мөнгө л идэх гээд зүтгэчих юм аа
Zochin
2021-09-07 10:35
Ajilaa huleelgen ugch bgaa, avch bgaa hoyor zaluu bolovson huchnuuddee amjilt husey.
Баяраа
2021-09-07 10:30
Ямар ч байсан лаборатори мэддэг.эмч эмгэг физиологийн мэргэшсэн.хүн юм байна.амжилт
keyboard_arrow_up