Усанд суусан машинаа татан гаргах гэж байгаад живсэн иргэнийг эрэн хайж байна Усанд суусан машинаа татан гаргах гэж байгаад живсэн иргэнийг эрэн хайж байна
05 сарын 06, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Усанд суусан машинаа татан гаргах гэж байгаад живсэн иргэнийг эрэн хайж байна

2021 оны 9 сарын 05

Arslan.mn

Булган аймгийн Орхон сумын нутаг аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км-т орших Халиун багийн нутаг Уушгийн гарам хэмээх газарт наймдугаар сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живжээ.

Энэ дуудлагыг есдүгээр сарын 2-ны 20.25 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Орхон аймгийн харьяат 44 настай, эрэгтэй Л наймдугаар сарын 31-ний өдөр “Хово” загварын өөрөө өргөгч автомашинаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж яваад Орхон голын усанд суужээ.

Есдүгээр сарын 2-ны өдөр автомашинаа уснаас татаж гаргах гэж байгаад живсэн байна. Аврагчид Уушгийн гарам хэмээх газраас зүүн зүгт Зүйлийн гол гэдэг газар хүртэл 15 км-т хоёр удаа завиар урсаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. Есдүгээр сарын 09.04-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
630588
3 эможи

keyboard_arrow_up