COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Сэлэнгэ аймгийн Сайхан, Сүхбаатар сум гудамж, зам талбай бүрэн гэрэлтүүлэгтэй боллоо

админ
2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Сайхан, Сүхбаатар сумын гудамж, зам талбай бүрэн гэрэлтүүлэгтэй болжээ. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Дэд бүтцийн хөгжил – Сонгинохайрхан, Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төсөл 2019 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд иргэдийн тав тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүн ам ихтэй, дэд бүтэц бага хөгжсөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон Дархан хот, Сэлэнгэ аймгийн алслагдсан сумдад гэрэлтүүлгийн ажил хийгдэж байгаа. Тэгвэл ийнхүү Сэлэнгэ аймгийн Сайхан, Сүхбаатар суманд хийж байсан гэрэлтүүлгийн ажлыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгчээ. Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд газар дээр очиж хяналт тавьж ажилласан бөгөөд Сайхан суманд нийтдээ 150 ширхэг, Сүхбаатар суманд 305 гэрэлтүүлгийг байнгын ашиглалтад оруулжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630456
0 эможи

keyboard_arrow_up