COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Хадгалалтын хугацаа дууссан 100 шил хятад архийг УСТГАЖЭЭ

админ
2021 оны 8 сарын 25

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа нээсэн ААН-үүдэд шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. "Нийслэлийн хэмжээнд 366 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 183, ахуйн үйлчилгээний 36, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 111, зочид буудал 10, амралт жуулчны газар 7, бүх төрлийн баар 18, сургалтын төв 1 хамруулан хяналт шалгалт хийж 16 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -8
Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 5
Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан -3 зөрчил илэрсэн.

Орон нутгийн хэмжээнд Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын суурин 10 цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьсан. Хяналт шалгалтаар вакцинжуулалтын цэгүүдэд хүний нөөц дутагдалтай, яаралтай тусламжийн үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай, эм тарианы хадгалалтын нөхцлийг хянаж бүртгээгүй, хүн хоорондын зай бариулаагүй, цэвэрлэгээ хангалтгүй дутагдал илэрсэн. Иймд зөрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.
Хяналт шалгалтад хамрагдсан цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл болон вакцины устгал бүртгэгдээгүй. Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1569.9 тн мал амьтан, ургамлын гаралтай болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хилийн хяналтад хамрагдаж, хилээс чөлөөлсөн.
БНХАУ-аас 2019 онд импортлогдож, тусгай зөвшөөрөлгүйн улмаас гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байсан байна.

 2021 оны наймдугаар сарын 22-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 239 дээж хүлээн авч, 159 дээжийн шинжилгээний хариу гарсан. Улсын байцаагчийн өгсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 8, орчны усны шинжилгээний 9, арчдасын шинжилгээний 5, албан хүсэлтээр өгсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, орчны шинжилгээний 3, нийт 27 дээж шаардлага хангаагүй байна" гэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630142
0 эможи

keyboard_arrow_up