УЕПГ: Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд практик сургалт зохион байгуулжээ УЕПГ: Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд практик сургалт зохион байгуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд практик сургалт зохион байгуулжээ

2021 оны 8 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас харьяа цагдаагийн газрын 3 дугаар хэлтэстэй хамтран зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд практик сургалт зохион байгуулжээ.

Тус прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Д.Эрдэнэсоёл, хяналтын прокурор Д.Ганчимэг нар Улсын ерөнхий прокурорын 2021 оны А/62 дугаартай тушаалаар батлагдсан “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”, А/77 дугаартай тушаалаар батлагдсан “Эрх зүйн хэлбэрийн загвар, жагсаалт”, болон цаашид анхаарах асуудлын талаар сургалт хийж мөн эрх бүхий албан тушаалтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор тэмцээн, уралдаан зохион байгуулсан байна.

Сургалтад тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн удирдах албан тушаалтан, ахлах мэргэжилтэн, чиглэлийн ахлах байцаагч нар болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629893
1 эможи

keyboard_arrow_up