COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

админ
2021 оны 8 сарын 08

МУГТ, Цагдаагийн хошууч М.Уранцэцэг Монголын цагдаагаа төлөөлж олимпын их наадамд амжилттай оролцоод ирлээ

Токио-2020 зуны XXXII дахь олимпын эмэгтэйчүүдийн -48 кг жинд жүдо бөхийн төрөлд амжилттай оролцож анхны хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч Мөнхбатын Уранцэцэгтэй ярилцлаа.

Arslan.mn

Тэрээр ярилцлагадаа. “...Саяхан л олимпод оролцох гээд догдолж бас багагүй сандарч байсан үе минь ард үлдсэн байна. Мөр зэрэгцэн ажиллаж буй алба хаагчид маань үргэлж ойлгож тусалж дэмждэг учраас илүү их хичээх ёстой гэдгээ цаг тутамд мэдэрдэг. Тиймээс Токио-2020 зуны олимподоо амжилттай оролцож 100 жилийн түүхтэй цагдаагийн албандаа бэлэг барьж чадсандаа туйлын их баяртай байна. Олимпын наадамд оролцохын өмнө Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн хошууч” цолоор шагнагдсан.  Монгол төрийн цагдаагийн албанд ажиллаж, өөрийн хүч хөдөлмөрөө үнэлүүлж нэр төртэй, цагдаагийн хошууч хэмээх хүндтэй цолоор шагнагдан, ахлах офицерын бүрэлдэхүүнд орсондоо туйлын их баяртай байгаа. Цаашдаа илүү их хичээн ажиллах болно. 100 жилийн аугаа түүхтэй Монголын Цагдаа гэх их айлд гэр бүлийн нэгэн гишүүн нь болж түүхийг нь бүтээлцэж яваа энэ он жилүүдийг хэзээ ч марташгүй.  Ард иргэдийнхээ аюулгүй байдал, энх амгаланг сахиулах үйлсэд мэдлэг ур чадвар, бие сэтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, алба хаагч, ажилтнууд болон тэдний гэр бүлд нь Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг  хүргэе. Монголын цагдаагийн сүр хүч, сүлд хийморь нь цагаан шонхор шигээ өөдөө өнө мөнх мандан бадрах болтугай...” гэлээ.

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор морьт, завьт, мотоцикл, явган болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Arslan.mnЦагдаагийн байгууллагын зүгээс иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор албаны нохойтой шөнийн эргүүл, хөдөлгөөнт эргүүл, явган эргүүл, морьт эргүүл, завьт болон мотоцикл  эргүүлүүд заагдсан байршилд, цагийн менежментийн дагуу үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн байгууллагаас жил бүр дулааны улиралд гол, нуурын эрэг дагуу завьт болон хөдөлгөөнт, явган, морьт эргүүлийг үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд энэ жилийн тухайд гол дагуу завьт эргүүл 2 чиглэлд 6, мотоциклтой эргүүл 4 чиглэлд 8, машинт эргүүл 6 чиглэлд 12, морьт эргүүл 10 чиглэлд ажиллуулж байгаа, морьт эргүүлийг сүүлийн 10 гаруй жил гол дагуу эргүүлд нэмэгдлээр ажиллуулж байна. Морьт, мотоциклтой, явган эргүүлийн давуу тал нь автомашин явах боломжгүй бартаа саад ихтэй газруудад түргэн шуурхай очих, иргэдэд нэг бүрчлэн хүрч шаардлага тавих, хууль тогтоомжийг сахиулах, гол уснаас иргэдийн амь насыг түргэн шуурхай авран хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Ховд Аймаг дахь Цагдаагийн газар “Баруун бүсийн дугуйн холбоо”-той хамтран зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Arslan.mn

Тус цагдаагийн газраас Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай “Орон нутгийн зам Хөдөлгөөний соёл-2021” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймгийн "Увсын шонхрууд", Баянхонгор аймгийн "Хонгорын дугуйчид”, Ховд аймгийн “Монгол Алтай” дугуйн холбоо, "Алтан дөрөө" клуб зэрэг 11 багийн 44 баг, тамирчдыг нэгтгэсэн арга хэмжээг баруун бүсийн сумдын иргэд болон аялагчдад сурталчилж хамтран ажиллалаа.

Булган аймаг дахь Цагдаагийн газар алба хаагчдадаа сургалт зохион байгууллаа

Arslan.mn

Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас тус Цагдаагийн газрын 20 алба хаагчдад 2 ээлжээр “Хуурамч бичиг баримтыг таних нь”, “Бичиг баримтын нууцлал”, “Интернэт орчин дахь нээлттэй мэдээллээс ач холбогдол бүхий мэдээллийг хайх” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтыг  Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулсан юм.

Завхан аймаг дахь Цагдаагийн газар “Ирээдүйгээ хамгаалъя”, “Ятгах тусам нягтал”, “Уураар биш ухаанаар шийдье” зэрэг аяныг зохион байгуулж байна

Arslan.mn

Тус цагдаагийн газар “Ирээдүйгээ хамгаалъя”, “Ятгах тусам нягтал”, “Уураар биш ухаанаар шийдье” зэрэг аяныг үе шаттай зохион байгуулж Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв болон сум, нутгийн удирдлагуудтай хамтран эдгээр аяныг таниулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, санамж, сэрэмжлүүлэг хүргэх, хол замд явж байгаа жолооч нарын биеийн чилээг нь гарган, тусламж, дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээ цаашид авто зам дагуу байрлах Нөмрөг, Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн зэрэг сумдад зохион байгуулагдах юм байна.

 

Эх сурвалж: ЦЕГ хэвлэл мэдээллийн төв 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629574
0 эможи

keyboard_arrow_up ipAddress = '3.236.232.99' and date = '2021-10-26'1