COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Шинэ нисэх буудал хүртэлх тууш зам дээр гарсан зам тээврийн осол, зөрчилд ТПГ хяналт тавин ажиллаж байна

админ
2021 оны 8 сарын 04

Тээврийн прокурорын газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх Олон Улсын “Чингис хаан” нисэх буудал хүртэлх тууш зам дээр гарсан зам, тээврийн осол хэрэг, зөрчлийг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас шалгах ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд  тухайн чиглэлийн зам дээр зам тээврийн осол, хэрэг, зөрчил болон бусад болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Arslan.mn

Энэ үеэр зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн талаар харилцан мэдээ, мэдээлэл солилцож байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглалтын үйл ажиллагаанд нь анхаарах, тууш зам дээр замын хөдөлгөөнд оролцох дүрмийн талаарх ойлголт, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629444
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up