“ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ“ аянд иргэд нэгдэж байна “ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ“ аянд иргэд нэгдэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ“ аянд иргэд нэгдэж байна

2021 оны 7 сарын 29

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр жил бүр замын хөдөлгөөний соёл, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Ирээдүйгээ хамгаалъя” нэртэйгээр арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Arslan.mn

Тэгвэл Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид болон Замын цагдаагийн хэлтсээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хамгаалах зорилгоор зам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалтыг хийж, аялж, амарч зугаалж яваа иргэдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөгөө, зөвлөмж өгч, "Ирээдүйгээ хамгаалъя" аянд нэгдүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалан ажиллаа. Иргэд тус аянд идэвхитэй оролцож, нэгдэж байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629256
0 эможи

keyboard_arrow_up