Б.Баттулга: “Ирээдүйгээ хамгаалъя” аяны хүрээнд Сайншанд-Замын-Үүд чиглэлд хурд хэмжигч ИЖ БҮРЭН КАМЕРЫГ суурилуулж байна Б.Баттулга: “Ирээдүйгээ хамгаалъя” аяны хүрээнд Сайншанд-Замын-Үүд чиглэлд хурд хэмжигч ИЖ БҮРЭН КАМЕРЫГ суурилуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баттулга: “Ирээдүйгээ хамгаалъя” аяны хүрээнд Сайншанд-Замын-Үүд чиглэлд хурд хэмжигч ИЖ БҮРЭН КАМЕРЫГ суурилуулж байна

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас жил бүр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон аян, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь тодорхой эерэг үр дүнд хүрч, иргэдийн зүгээс талархалтай хандаж, тухайн аян, арга хэмжээг дурсдаг, ярьдаг, хүлээдэг болсон.

Тодруулбал, 2019, 2020 онд “Яараад яахав-1, 2”, “Дураараа биш дүрмээрээ” аян, арга хэмжээг зохион байгуулагдах хугацаанд зам тээврийн осол 40,6-50,8 хувиар, гэмтсэн иргэн 30,5-49,7 хувиар, нас барсан иргэн 10,0-11,7 хүртэл хувиар буурсан.

Энэ жил өмнөх онуудад үзүүлсэн үр дүнгээ ахиулах, мөн жолооч нарт зөв дадал, зөв хандлагыг хэвшүүлэхээр зорьж ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд дотоодын аялал эрс нэмэгдсэн. Мөн энэ онд дотоодын аялал ирэх саруудад ихсэх төлөв байгаа тул Цагдаагийн ерөнхий газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээг 06 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж, эхлүүлж байна.

Нийслэлийн хөдөлгөөн ихтэй гарцуудыг бүрэн тохижуулж,  ухаалаг гарц төлийг хэрэгжүүлнэ

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга:

ЦЕГ-аас "Оюутолгой" компанитай хамтран сүүлийн гурав дахь жилдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх  чиглэлээр аян, арга хэмжээнүүдийг  зохион байгуулан ажиллаж байна.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буюу  2019,2020 оны “Яараад яахав дээ- 1,2 ”, “Дураараа биш дүрмээрээ” арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Оюу-толгой ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аяныг гурав дахь жилдээ санхүүжүүлж, хамтран оролцож байгаад ЦЕГ-ын зүгээс талархал илэрхийлж байна.  

“Ирээдүйгээ хамгаалъя” аян, арга хэмжээний хүрээнд иргэддээ зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхдийг осолд өртөхөөс хамгаалах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байлыг хангахад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёлыг төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл болон орон нутгийн замд цагийн менежменттэй эргүүл ажиллуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтууд тогтмол хийгдэнэ.

Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншандаас Замын-Үүд сум хүртэлх замд тээврийн хэрэгслийн дундаж хурд хэмжигч иж бүрэн камерыг суурилуулж байна. Мөн нийслэлийн хөдөлгөөн ихтэй гарцуудыг бүрэн тохижуулж,  ухаалаг гарц төлийг хэрэгжүүлнэ. Бид бүхэн энэ удаагийнхаа арга хэмжээгээр хүүхэд багачуудыг осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр түлхүү анхаарна. Бяцхан хүүхдүүддээ, бяцхан зүрхүүдээ хамгаалах чиглэлээр түлхүү арга хэмжээ явуулна. Аяны хүрээнд авто осол, гэмтэл бүү гараасай, нэг ч гэсэн иргэн , хүүхэд, бяцхан зүрх битгий зогсоосой гэсэн ийм л зорилго тавьж ажиллаж байна. 

Зуны дэлгэр цагт иргэд хөдөө орон нутаг руу амарч аялахаар хотоос гадагш гарах урсгал нэмэгддэг. Хэрэв та орон нутаг руу амралт, зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол хаана ч явсан замын хөдөлгөөний дүрмээ ёсчлон биелүүлж, хайртай гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй ирээдүйг бий болгохын төлөө яг одооноос тэдэндээ зөв үлгэрлэл үзүүлж “Ирээдүйгээ хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628414
1 эможи

Ирээдүйгээ хамгаалъя
Б.Баттулга

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up