Л.БЯМБАСҮРЭН: Нэхэмжлэх ирүүлсэн 85 өрхийн эмнэлгийн 500 гаруй сая төгрөгийг ЭМДС-гаас шилжүүлсэн Л.БЯМБАСҮРЭН: Нэхэмжлэх ирүүлсэн 85 өрхийн эмнэлгийн 500 гаруй сая төгрөгийг ЭМДС-гаас шилжүүлсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.БЯМБАСҮРЭН: Нэхэмжлэх ирүүлсэн 85 өрхийн эмнэлгийн 500 гаруй сая төгрөгийг ЭМДС-гаас шилжүүлсэн

2021 оны 6 сарын 26

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд болон бусад холбогдох албаныхан Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Коронавируст КОВИД-19 өвчний хөнгөн хэлбэрийг гэрээр нь хянаж буй өрхийн эмнэлгүүдэд 70,000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй. Өнөөдрийн байдлаар 85 өрхийн эмнэлэг нэхэмжлэхээ ирүүлж 500 гаруй сая төгрөгийг өрхийн эмнэлгүүдэд шилжүүлсэн. 

Үүнээс гадна вакцинжуулалтын тарилт бүрт 5,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлэхээр шийдвэр нь гарсан. Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн 7 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

Аймаг орон нутгийн эрүүл мэндийн газарт 3 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн бол Нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжуулан дүүргүүдэд 4.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн." гэдэг мэдээллийг тэрбээр өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628269
0 эможи

keyboard_arrow_up