Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ“ аян эхэллээ Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ“ аян эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ“ аян эхэллээ

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 247 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн ослын улмаас 62 хүн амиа алдсаны 10 нь хүүхэд байна. Мөн 207 хүн гэмтжээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Тиймээс цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг зам тээврийн осол өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээг "Ирээдүйгээ хамгаалъя" уриатайгаар энэ сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ.

Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, оюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч, явган зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг мессеж хүргэхийг зорьжээ. 

Энэ жилийн хувьд тус аяныг Цагдаагийн Ерөнхий газар, Оюутолгой ХХК хамтран зохион байгуулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628162
0 эможи

keyboard_arrow_up