COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Сонгууль, хот хоорондын хөдөлгөөн, шагнал урамшуулал зэргээс шалтгаалан халдвар буураагүй

админ
2021 оны 6 сарын 15

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж, Шадар сайдын мэдээллийг сонсон, гишүүд асуултдаа хариулт авав.

Энэ үеэр УОК-ын дарга С.Амарсайхан халдварын тохиолдол буурахгүй байгааг тайлбарлахдаа "Вакцины бүрэн тунд иргэдээ хамруулаад, дархлаа тогтоцын төсөөлөл судалгаагаар мэргэжлийн байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын бидэнд гаргаж өгсөн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины нөлөөллөөр халдварын тоо эрс буурч эхэлнэ гэж байсан юм. Харамсалтай нь халдвар буурсангүй.

Үүнд нөлөөлсөн зүйл нь сонгууль, хот хоорондын хөдөлгөөн, шагнал урамшуулал, халдвар хамгааллын дэглэм алдагдсан зэрэг байна. Мөн мутацитай холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй гэсэн давхар дүгнэлт гарч ирж байгаа" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627848
1 эможи

Zochin
2021-06-16 08:15
NaadMaa bolioch zardlaa ard tumendee taraa
КОРОНА ЧИНЬ
2021-06-15 22:21
НААДАМ ХИЙХ 10 ТЭРБУМАА ЭМЧ СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИН КОРОНОГААР ӨВДСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЧИЛГЭЭНД ЗАРЦУУЛЪЯ.
Зочин
2021-06-15 18:13
Амарсайхаан чи бууруулна гээд чухал царайлсан биздээ .Гуншигнаад байх хэрэгүй чадахгүй бол зайл аа
Зочин
2021-06-15 17:36
Эрх нь байсан байхад тэр сонгуулийн сурталчилгаа энээ тэрээ гээд олон хүн цугларсан арга хэмжээг хориглож байхгүй яасан юм? Одоо тангараг өргөх ёслол, наадмаа л болиулж үзээрэй дээ
keyboard_arrow_up