Баянзүрх дүүрэг БҮТЭЭЛЧ ЗАЛУУСАА дэмжиж “SHARE CENTER” байгууллаа Баянзүрх дүүрэг БҮТЭЭЛЧ ЗАЛУУСАА дэмжиж “SHARE CENTER” байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүрэг БҮТЭЭЛЧ ЗАЛУУСАА дэмжиж “SHARE CENTER” байгууллаа

2021 оны 6 сарын 04

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар дүүргийнхээ бүтээлч залуусыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн дэргэд SHARE CENTER буюу “Дундын оффис”-ыг Баянзүрх дүүргийн Тамгын газар дээр байгуулжээ.

Шинээр бизнес эхлүүлж буй залууст зориулсан SHARE CENTER буюу “Дундын оффис”-ын үүд хаалга дүүргээ хөгжүүлэх шинэ санаачлага гаргаж буй залууст нээлттэй ба төслөө Баянзүрх дүүргийн Тамгын газарт ирүүлснээр 14 хоног тутамд төслийг шалгаруулж, шалгарсан төслийг дүүргийн зүгээс дэмжин хэрэгжүүлэх юм. Урьд нь агуулахын зориулалтаар ашиглаж байсан хэсгийг нийслэл, дүүргээс сонгогдсон төлөөлөгчдийн дэмжлэгээр сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулсан бөгөөд хурлын танхим, өндөр хурдны интернет бүхий уулзалтын танхим, номын сантай. Энд залуус сургалт, эвэнт, арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой.

Arslan.mn

Нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Дүүргийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах шинэ залуу үеийн санал, санаачлагыг дэмжиж зорилготойгоор энэхүү төвийг тохижуулан үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Шинэ ололт, бүтээлч санаачлагуудыг дүүргийн зүгээс бүх талаар дэмжих болно” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627520
0 эможи

keyboard_arrow_up