COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэтхэг улсаас ирсэн 60 иргэний 35-аас нь коронавирус илэрлээ

админ
2021 оны 5 сарын 04

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1015 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 895 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Мөн зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэнээр, зөөвөрлөгдсөн тохиолдол 503 боллоо.

Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор БНЭУ-аас ирсэн 16 иргэнд хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Эдгээр иргэд нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа гэж ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.

Эргэн сануулбал, дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирснээс 60 нь БНЭУ-ын иргэд байсан юм.

Тус 60 иргэн нь нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн гэж  Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
626443
3 эможи

Зочин
2021-05-04 13:01
Ямар санаатай хэн гэдэг хүн хэнд нөлөөлөөд гаднаас вирус зөөвөрлөөд байна. Ямар утгагүй юм бэ энэ төр засаг .
Zochin
2021-05-04 12:41
130aad injener hereg bh uu. Nariin mergejil neriin dor tendees zugatagsad mongoo tolood orj iree biz. Busad ulsuud enethegees irgedee ch avahgui hil haaj bhad manaih oorsdoo ongotsoo nisgeed avch l bdag
Иргэн
2021-05-04 11:59
Энэтхэгээс бусад орон иргэдийг авахгүй байхад манайх аваад байдаг нь ямар учир байна...
зочиг
2021-05-04 11:55
монгол төр засаг эзэнгүйдэж байгааг харуулж байгаан гэтэл гадаад орнууд энэтхэгээс иргэдээч авахгүй мөнгөн торгууль ял шийтгэл өгч байна
keyboard_arrow_up