COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн дотор 57-80 насны ДОЛООН ХҮН халдварын улмаас амиа алдлаа

админ
2021 оны 5 сарын 04

Сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын шалтгаант нас баралт долоогоор нэмэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нас барсан хүмүүсийн тухайд 57-80 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

Түүнээс гадна өчигдөр 70 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад бөөрний архаг дутагдлын улмаас нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо 136 болоод байна. Үүнээс 126 хүнийг COVID-19-ийн хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 10 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626441
0 эможи

keyboard_arrow_up