COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: “ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ” олгох нөхцөл бүрдлээ

админ
2021 оны 5 сарын 04

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Уг зээл нь хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгоно.

Зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Капитрон, Хас банктай байгуулан хамтран ажиллаж байна.

Аж ахуйн нэгжүүд дээрх арилжааны банкуудаар дамжуулан зээл авах боломжтой бөгөөд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.

Зээлийн шалгуурын мэдээллийг доорх холбоосоор харах боломжтой. https://mofa.gov.mn/exp/article/entry/2385...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
626440
1 эможи

keyboard_arrow_up