Цар тахлын эсрэг Архангайчууд нэгдэж “Хамтдаа давна“ хандивын аян эхлүүллээ Цар тахлын эсрэг Архангайчууд нэгдэж “Хамтдаа давна“ хандивын аян эхлүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цар тахлын эсрэг Архангайчууд нэгдэж “Хамтдаа давна“ хандивын аян эхлүүллээ

2021 оны 4 сарын 30

Дэлхийн олон оронд тархаад байгаа шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн халдвартай холбоотойгоор Архангай аймагт бусад орон нутгаас хамгийн удаан хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нөхцөл байдал хүндэрсэн тус өвчнөөс сэргийлэх, халдварын голомтыг таслан зогсоох, эмчлэх арга хэмжээг бүхий л салбарт хэрэгжүүлж, энэхүү нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахаар БҮГД хичээн ажиллаж байгаа хүнд, хэцүү цаг үетэй нүүр тулаад байна. 

"Архангай аймгийн Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо”, "Нэгдсэн ирээдүй” оюутан залуучуудын холбоо, "Шинэ үе” ОЗНХ, "Архангай аймгийн Ардчилсан оюутны холбоо”, "Архангай аймгийн Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо”-д санаачлан Архангай аймгийн нийт 19 суманд ажиллаж буй хууль хяналт, хүчний болон эрүүл мэндийн салбарын албан хаагчиддаа туслах зорилгоор "Хамтдаа давна” хандивын аяныг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд эхлүүлэн  НИЙТ АРХАНГАЙЧУУД та бүхнийг НЭГДЭХИЙГ УРИАЛЖ байна. 

Жич: Та, бидний цуглуулсан хандив 19 сумын Онцгой комиссод хүргэгдэж, яг зайлшгүй шаардлагатай байгаа албан хаагчид, иргэдэд хүргэгдэх болно. Хандив тусламжийн мэдээлэл ил тод, 24 цаг тутам танилцуулна. 

Та бүхэн материаллаг / маск, бээлий, ариутгалын хэрэгсэл, амин дэм .../ хэлбэрээр хандивын үйл ажиллагаанд оролцож болно.

Хандивын данс: 5301 119 088 /Хаан банк Л.Батзориг/

Гүйлгээний утга: Овог, нэрээ болон хандив гэж бичиж илгээнэ үү / фэйсбүүк хуудсанд та өөрийн мэдээллээ илгээнэ/ 

 

Хандивын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: А.Зулбаатар: 99333968, Б.Бат-Эрдэнэ 91912482, Э.Одбаяр: 99102874

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626282
2 эможи

Наран
2021-05-03 08:23
Хамтдаа давна аянд оролцож бгаа нутгийн залуус даа баярлалаа та нар маань архангай аймагийн нүүр царай аймгийн хөгжлийн цогц бодлого гэдэгт итгэлтэй байна зун аймагт очсон ганц тамхины ишгүй цэвэрхэн харьцааны өндөр боловсролтой тусархуу залуустай сайхан аймаг болсонд баярлаж явлаа
keyboard_arrow_up