Ч.МЭНДБАЯР: Нийслэлийн дулааны шугам сүлжээг ХОНГИЛЫН СИСТЕМД шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ Ч.МЭНДБАЯР: Нийслэлийн дулааны шугам сүлжээг ХОНГИЛЫН СИСТЕМД шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.МЭНДБАЯР: Нийслэлийн дулааны шугам сүлжээг ХОНГИЛЫН СИСТЕМД шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

2021 оны 4 сарын 28

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож, ОСНААУГ-ын цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.

Улаанбаатар хотын "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын дарга Ч.МЭНДБАЯР: 

Улаанбаатар хотын хэмжээнд 1200 орчим километр дулааны шугам сүлжээ байдаг. Үүний 900 орчим километр шугам сүлжээг манай байгууллага хариуцан ажиллаж байна. Нийслэлийн дулааны шугам сүлжээг ХОНГИЛЫН СИСТЕМД шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй  байна. Үүний хүрээнд бид жил болгон л сэндийчиж байдаг Баянгол дүүргийн Энэбишийн өргөн чөлөөний хэсгийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэхээр ажиллаж байна. Ирэх сарын нэгний өдрөөс аж ахуй нэгж, 15-ны өдрөөс айл өрхийн халаалтын бүрэн зогсооно. Үүнтэй зэрэгцэн ирэх өвлийн бэлтгэлээ хангах үүднээс шугам хоолойн засварын ажлыг мөн эхлүүлнэ. 

Манай ОСНААУГ-аас дусал усыг ч болтугай хэмнэдэг байгаасай гэсэн үүднээс "ЗөвАйл-ЗөвХэрэглээ" аяныг зохион байгуулж байна. Тиймээс цахим хэлбэрээр зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байна. хэмээлээ. 

Дашрамд дурдахад Улаанбаатар хотын оршин суугчдын 50 орчим хувийг ОСНААУГ халуун, хүйтэн усаар ханган ажилладаг бөгөөд ОСНААУГ нь хөл хориотой эдгээр өдрүүдэд 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Та бүхэн 70005454 дугаарт холбогдож дуудлага өгөх боломжтой. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626136
18 эможи

Иргэн
2021-04-28 23:54
Жинхэнэ пялдага, улаан долоогч, намчин цүнхчин гар даа бас л нэг хүний адаг
zochin
2021-04-28 20:34
uhsen 1r horoolold bdg gantshan ymaa l yrina heden arvan jiliin daraa dahiad neg iim hongil barigdh bh chadalgui bj olon ym ih hutsnaa ene bur
K
2021-04-28 19:51
улс төрийн хонгил биш биз нөхөөр
keyboard_arrow_up