COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 30, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Эрүүгийн 102 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ШҮҮХЭД шилжүүлжээ

админ
2021 оны 4 сарын 26

Arslan.mn

Прокурорын байгууллага 2021 оны 4 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрийн хооронд гэмт хэргийн талаарх 3548 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 371 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 123 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 310 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн гэж УЕПГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй 2167 эрүүгийн хэрэгт хяналт тавьснаас 102 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 119 гомдол, 89 хүсэлтийг хянан шийдвэрлэж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 346 даалгавар бичгээр өгчээ.

Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 5 мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626016
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up