COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 30, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Прокурорын байгууллага 131 хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

админ
2021 оны 4 сарын 19

Arslan.mn

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2021.04.12-2021.04.16/ нийт 131 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Үүнээс орон нутаг дахь прокурорын газруудаас шүүхэд шилжүүлсэн хэрэг 80 байна.

Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 88 гомдол, 78 хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд прокурор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Харин тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 281 даалгавар бичгээр өгсөн байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625706
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up