COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 30, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Прокурор төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулахаар 110 нэхэмжлэл ШҮҮХЭД гаргажээ

админ
2021 оны 4 сарын 15

Arslan.mn

Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох ажлын 2021 оны I улирлын дүн мэдээг хүргэж байна.

  • Прокурор 7294 шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцжээ.

 Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцох чиг үүргийн хүрээнд  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 439, анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох 3231, эрүүгийн хариуцлага оногдуулах 2996, давж заалдах шатны 529, хяналтын шатны 99 шүүх хуралдаанд оролцож  санал, дүгнэлт гаргасан байна.

Шүүхийн шийдвэрт 194 эсэргүүцэл бичсэнээс 72.2 хувь нь биелжээ. 

  • Прокурор нийт 137.894.398 төгрөгийн үнийн дүн бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр 375, өөрийн санаачилгаар 100, нийт 475  иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь өмнөх оны мөн үеэс 34.9 хувиар өсжээ.

  • Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсныг эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг 2019-2020 оны байдлаар судлав.

 Дээрх хугацаанд шүүхээс төрийн албан хаагчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговорт 500 орчим сая төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Судалгааны дүнг үндэслэн төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр хамтран ажиллах талаар Төрийн албаны зөвлөлд хандаад байна.

  • Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулахаар 110 нэхэмжлэл шүүхэд гаргалаа.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулахаар 110 нэхэмжлэл шүүхэд гаргаж, иргэний шүүх хуралдаанд 224 удаа оролцож тайлбар гаргасан ба шүүхээс 10.325.011 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625553
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up