COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 30, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Хяналт тавьсан мөрдөн байцаалтын хэргийн 51 хувийг ШҮҮХЭД шилжүүлжээ

админ
2021 оны 4 сарын 13

Arslan.mn

Прокурорын байгууллагын 2021 оны I улирлын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлыг 2020 оны мөн үетэй харьцуулсан дүн мэдээг хүргэж байна.

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар буурчээ.

Прокурор 18266 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж 7715 буюу 42.2 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 5053 буюу 27.6 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 1869 буюу 10.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж  шийдвэрлэсэн байна. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 70.3 хувь нь Нийслэлд, 29.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

  • Хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн хэрэг 40.3 хувиар буурчээ.

Прокурор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 30144 хэрэгт хяналт тавьснаас 3043 буюу 10.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 3731 буюу 12.3 хувийг хааж шийдвэрлэсэн байна.

  • Хяналт тавьсан мөрдөн байцаалтын хэргийн 51 хувийг шүүхэд шилжүүлжээ.

Прокурор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 6512 хэрэгт хяналт тавьснаас 3358 буюу 51.5 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 90 буюу 1.3 хувийг хэрэгсэхгүй болгож, 38 буюу 0.5 хувийг түдгэлзүүлж, 52.9 хувийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хяналт тавьсан мөрдөн байцаалтын хэрэг 10.7 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэрэг 12 хувиар буурсан.

  • Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн хэрэг 3.1 хувиар өсжээ.

 Шүүхэд шилжүүлсэн нийт хэргийн 36.6 хувь буюу 1231 хэргийг хялбаршуулсан журмаар, 63.3 хувь буюу 2127 хэргийг ердийн журмаар шилжүүлсэн байна.  

  • Хяналт тавьсан нийт хэргийн дийлэнх хувийг Хулгайлах, Залилах гэмт хэрэг эзэлж байна.

2021 оны 1 улирлын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан 33592 хэргийн 13186 буюу 39.3 хувийг Хулгайлах, 6260 буюу 18.6 хувийг Залилах гэмт хэрэг тус тус эзэлж байгаа нь нийт хэргийн дийлэнх хувийг эзэлж байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хулгайлах гэмт хэрэг 44.4 хувиар, залилах гэмт хэрэг 21.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

  • Авлига, албан тушаалын хэрэг өмнөх оны мөн үеэс 6.2  хувиар буурчээ.

Авлига, албан тушаалын 607 хэрэгт хяналт тавьснаас 10.2 хувийг хааж, 22.8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 0.9 хувийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нийт 74 албан тушаалтан холбогдсон, 40 авлига, албан тушаалын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

  • Авлигын гэмт хэрэг Нийслэл, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгдсэн байна.

2020 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 2.7 авлигын гэмт хэрэг хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны 1 дүгээр улиралд 2.9 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил төвшинд байна. 

2021 оны 1 дүгээр улирлын байдлаар бүртгэгдсэн авлигын гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Говьсүмбэр аймаг 10 мянган хүн ам тутамд 0.8 хэрэг бүртгэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол Нийслэлд 3.6, Баян-Өлгий аймагт 3.0 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй байна.

  • Мөнгө угаах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсжээ.

 Прокурор 163 мөнгө угаах гэмт хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 31 буюу 23.4 хувиар өссөн байна. Үүнээс 9.2 хувь буюу 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

  • Эрүү шүүлт тулгах 20 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.5 хувиар буурчээ.

Прокурор Эрүү шүүлт тулгах 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 5 хэргийг хааж шийдвэрлэсэн ба хэрэг бүртгэлтийн ажиллагаанд 13, мөрдөн байцаалтад 1 хэрэг шалгагдаж байна. 

  • Цэргийн албаны эсрэг 11 хэрэгт хяналт тавьсан байна.

 Хяналт тавьсан Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Прокурор Цэргийн албаны эсрэг 11 хэрэгт хяналт тавьснаас 4 хэрэг буюу 36.3 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Одоо 5 хэргийн  мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.  

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг буурчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 138 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар буурсан. Прокурор энэ төрлийн 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 6.1 хувь нь 17 хүртэл, 71.4 хувь нь 18-29, 20.4 хувь нь 30-44, 2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна. Мөн 93.8 хувь нь эрэгтэй, 79.5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна. 

                                                                              

  • Шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өсчээ.

 Хүрээлэн байгаа орчны эсрэг 550 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар буурсан байна. Үүнээс 10.7 хувь буюу 59 хэргийг хааж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Прокурор Хүрээлэн байгаа орчны эсрэг 133 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 64.2 хувиар өссөн байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 39.6 хувийг Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 33.4 хувийг Хууль бусаар мод бэлтгэх, 6  хувийг Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг эзэлж байна.

  • Гэмт хэргийн улмаас 733 хүүхэд хохирсон байна.

 Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 33592 гэмт хэргийн улмаас нийт 24032 хүн хохирсон бөгөөд 733 буюу 3 хувь нь хүүхэд байна. Үүнээс 177 буюу 24.1 хувь нь Дээрэмдэх, 169 буюу 23 хувь нь Хүчиндэх, 114 буюу 15.5 хувь нь Хулгайлах, 103 буюу 14 хувь нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирчээ. Мөн Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан Хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон 10, бусад төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон 158 хүүхэд байна.

Прокурор хүүхэд хохирсон 167 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

  • Хүн худалдаалах гэмт хэрэг буурчээ.

 Прокуророос Хүн худалдаалах 24 гэмт хэрэгт хяналт тавьснаас 1 хэргийг хааж, 4 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хүн худалдаалах гэмт хэрэг 25 хувиар буурсан байна.

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн дийлэнх хувь нь Нийслэлд үйлдэгдэж байна.

 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 234 гэмт хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар буурсан байна. Энэ төрлийн хэргийн 70 хувь нь Нийслэлд, 30 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Прокурор Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 39 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625467
0 эможи

ЗОЧИН
2021-04-14 13:17
ТООН ТОЙМООР МЭДЭЭЛЛЭЭД ОЛНЫ АНХААРАЛД БАЙГАА ЖНЬ ШҮҮХ ПРОКУРОР ХУУЛИЙНХАНТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ТҮХАЙ НЭРЭЛМЭЭР БАЙНА АТГ МЭДЭЭЛЭЛ ХИЙДЭГ БАЙСАН АА БОЛЬСОН Б.НА ШУДАРГА ИЛ ТОД БАЙЦГААЛДАА
ЗОЧИН
2021-04-14 13:17
ТООН ТОЙМООР МЭДЭЭЛЛЭЭД ОЛНЫ АНХААРАЛД БАЙГАА ЖНЬ ШҮҮХ ПРОКУРОР ХУУЛИЙНХАНТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ТҮХАЙ НЭРЭЛМЭЭР БАЙНА АТГ МЭДЭЭЛЭЛ ХИЙДЭГ БАЙСАН АА БОЛЬСОН Б.НА ШУДАРГА ИЛ ТОД БАЙЦГААЛДАА
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up