COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 30, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Ажлын хэсэг хуулийн байгууллагын албан тушаалтны авлигын хэрэг зэрэг ДОЛООН хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

админ
2021 оны 4 сарын 09

Arslan.mn

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 100 гаруй эрүүгийн хэргийг хянаж байгаа талаар өмнө нь /энд/ мэдээлсэн.

Тус ажлын хэсгээс 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Түүнчлэн хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон 4 хэргийн холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авчээ.

Эдгээр хэргийн дотор Улсын их дэлгүүрт гал гарч, 125 иргэн, хуулийн этгээдэд 24 тэрбум 23 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэг, хуулийн байгууллагын албан тушаалтны үйлдсэн авлига, хээл хахуулийн хэргүүд багтсан байна.

Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 27 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 20 хүнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсчээ. Ажлын хэсгээс холбогдох хэргүүдийг хянах ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625308
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up