С.ДАШЗЭВЭГ: Цэргийн алба хаагч амь насаа алдсантай холбогдуулан тус ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлсөн С.ДАШЗЭВЭГ: Цэргийн алба хаагч амь насаа алдсантай холбогдуулан тус ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

С.ДАШЗЭВЭГ: Цэргийн алба хаагч амь насаа алдсантай холбогдуулан тус ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлсөн

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

Зэвсэгт хүчний 326-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч амь насаа алдсан талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийж байна. 

Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг: 

"Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалаас яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байсан боловч байлдагч Б гуравдугаар сарын 30-ны өдөр харамсалтайгаар амь насаа алдлаа.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна. 

Гарсан хэрэг зөрчилтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Мөн дараах шийдвэрүүдийг гаргаад явж байна. Нэгдүгээрт, 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг албан үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Хоёрдугаарт, Хуурай замын цэргийн командлалын зарим албан тушаалтан хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
624988
2 эможи

Зочин
2021-04-01 10:05
Цолыг нь авч хошууч болговол энэ генерал хурандаа нар ажлаа хийх байх даа,,,
эмээ
2021-03-31 18:48
ХҮН ХҮНЭЭ ХАЙРЛАХ СЭТГЭЛГҮЙ БОЛЖ ДЭЭ .
keyboard_arrow_up