Говьсүмбэрт болсон 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ Говьсүмбэрт болсон 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Говьсүмбэрт болсон 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ

2021 оны 3 сарын 24

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 километрын зайд газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 46 минут 54 секундэд Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 километрын зайд магнитуд нь 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдлээ.

Уг газар хөдлөлтийн тухай АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлэхдээ 10 километрын гүнд 4.7 магнитуд хүчээр газар хөдөлсөн гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
624738
3 эможи

keyboard_arrow_up