З.Даваасүрэн: ДХИС-д элсэн суралцах хөтөлбөр буюу мэргэжил тус бүр өөр өөр босго оноотой З.Даваасүрэн: ДХИС-д элсэн суралцах хөтөлбөр буюу мэргэжил тус бүр өөр өөр босго оноотой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.Даваасүрэн: ДХИС-д элсэн суралцах хөтөлбөр буюу мэргэжил тус бүр өөр өөр босго оноотой

2021 оны 3 сарын 22

З.Даваасүрэн: Дотоод хэргийн их сургуульд  элсэн суралцах  хөтөлбөр буюу мэргэжил тус бүр өөр өөр босго оноотой

Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журам батлагдсантай холбогдуулан иргэдээс олон асуултыг бидэнд ирүүлж байна. Иймд  цахим хуудасныхаа INBOX NEWS буландаа Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын  ахлах мэргэжилтэн, ахмад З.Даваасүрэнгээс шилжин суралцах боломжийн талаар тодрууллаа.
- Ирэх хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго оноо, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлийн талаар товч  мэдээлэл өгнө үү?

       -Бакалаврын элсэлтийн цахим бүртгэлийг 2021 оны 04 дүгээр сарын 06-наас 06 дугаар сарын 30-ны хооронд Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудсаар зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын суурь хичээлийн шалгалтын босго онооны хувьд хөтөлбөрөөсөө шалтгаалан 500-600-гийн хооронд байна. Учир нь элсэн суралцах хөтөлбөр буюу мэргэжил тус бүр өөр өөр босго оноотой гэсэн үг. Харин нэмэлт хичээлийн шалгалтын хувьд элсэгч өөрөө нэг хичээлээ сонгож, элсэлтийн ерөнхий шалгалтаар 480 буюу түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай.

Их сургуулийн 2021-2022 оны бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг www.uia.gov.mn цахим хуудас, “Дотоод хэргийн их сургууль” фэйсбүүк хуудсанд байршуулсан тул манай Их сургуульд элсэхийг хүссэн иргэд маань элсэлтийн журамтайгаа сайтар танилцаарай.
    -Бусад их, дээд сургуулиас ДХИС-д шилжин суралцах боломжтой юу?

 Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан Дотоод хэргийн их сургуулийн дүрмийн 41 дүгээр зүйлд заасны дагуу бүрэлдэхүүн болон харьяа сургуулийн бакалаврын сургалтад гадаад, дотоодын бусад их, дээд сургуулиас оюутан шилжүүлэн суралцуулахыг хориглодог учраас манай Их сургуульд шилжин суралцах хөдөлгөөн хаалттай гэж ойлгож болно. Их сургууль нь өөрөө суралцагчийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой аливаа асуудлыг Дотоод хэргийн их сургуулийн дүрэм, түүнийг дагаж гарсан Суралцагчийн шилжилт, хөдөлгөөний журмаар тус тус зохицуулж байгаа.
Дотооддоо буюу бүрэлдэхүүн сургууль хооронд шилжин суралцах боломжтой юу? Жишээлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиас Цагдаагийн сургуулиас руу гэх мэтчилэн дотроо шилжиж болдог уу?

      -Манай  сургуулийн суралцагч дотроо буюу хөтөлбөр хооронд шилжин суралцах боломж байхгүй. Учир нь сонгон судлах хичээлийн чиглэл, мэргэжлийн онцлогоос хамаарч, Дотоод хэргийн их сургуульд хэрэгжиж буй бакалаврын сургалтын хөтөлбөрүүд өөр хоорондоо харилцан адилгүй байдаг.  Жишээлбэл, Хилийн албаны сургууль нь 1 дүгээр дамжаандаа харуулын даргын чиглэлээр хичээлийг судалж, дадлага хийдэг. Цагдаагийн сургуулийн тухайд цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны чиглэлээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Хорих ангийн харуул хамгаалалтын чиглэлээр, Онцгой байдлын сургууль нь гал унтраах ангийн чиглэлээр хичээлүүдийг сонгон судалж, дадлага хийдэг.
Тиймээс Дотоод хэргийн их сургууль нь дотооддоо буюу хөтөлбөр хооронд шилжин суралцах боломжгүй.  Иймээс манай сургуульд элсэн суралцахыг хүсч байгаа иргэд тухайн мэргэжлийнхээ талаар сайтар судалж, эхнээсээ сонголтоо зөв хийхийг зөвлөж байна.

ДОТООД ХЭРГИЙН  ИХ СУРГУУЛЬ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
14
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
624678
25 эможи

Нэргүй
2024-02-20 19:00
Өмгөөлөгч босго оноо ямар2 хичээлээр сурах вэ?
Мягмаржаргал
2023-11-22 14:23
Эмэгтэй хүүхэд цагдаа судлал ангид орж болху
Ариун-Эрдэнэ
2023-09-13 16:27
Маш таалагдалаа
байгалмаа
2023-06-18 15:28
хүүхэддээ яаж бүртгүүлэх вэ сайт өргөдөл яаж бичих вэ мэдээлэл өгөөч
байгалмаа
2023-06-18 15:26
ЭНЭ ЖИЛ 12Р АНГИ ТӨГССӨН ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД ХИЛ ХАМГААЛАХАД БҮРТГЭЖ БАЙНА УУ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД ЦАГДААД АВАХ УУ МЭДЭЭЛЭЛ АВЬЯ
энхтэмүүлэн
2023-05-17 15:11
яг ямар ямар мэргэжилээр сургадаг вээ
Bathvv
2023-04-18 09:06
Hanamjtai
Bathvv
2023-04-18 09:05
Hanamjtai
bilgvvn
2022-10-16 08:21
sonirholtoi
keyboard_arrow_up