Говьсүмбэр аймгийн прокурорын газраас сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа Говьсүмбэр аймгийн прокурорын газраас сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

2021 оны 3 сарын 04

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагч нарт “Эрх бүхий албан тушаалтнуудаас гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдвээр сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.

Уг арга хэмжээний хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий ажилтнуудад “Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн” тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийн санал солилцож, сэдвийн хүрээнд сургалт хийжээ.

Мөн тус прокурорын газраас “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлцгээе”, “Гамшгаас хамгаалах талаар хуулийн этгээдийн хүлээх үүрэг” зэрэг сэдвээр гарын авлага гарган, зөвлөгөөнд оролцогчдод тарааж, мэдээлэл хүргэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624233
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up